Архины хорын тухай Бурханы шашинд

"Архинд алгасрагч аливаа хүн

Амьд боловч үхсэнтэй адил" гэсэн байдаг бөгөөд

Гучин таван зүйл гэм хор байдгийг сударт номлосноос дор дурьдваас:

1. Энэ насандаа эд мөнгөө барах

2. Эмгэг өвчинд баригдах

3. Хэрүүл тэмцэл үүсгэх

4. Хэрэггүйг шохоорхох

5. Сайн алдраа доройтуулах

6. Саруул ухаан нь хомсдох

7. Олох байсан олзоо алдах

8. Олсон ашгаа сүйтгэх

9. Задалж болшгүй нууцаа задлах

10. Заяа буян нь алсдаа доройтох

11. Ид чадал нь мөхөстөх

12. Эцгээ үл элбэрэх /хайрлах/

13. Эхээ үл элбэрэх /хайрлах/

14. Буянтныг үл тоох

15. Ухаантныг үл бишрэх

16. Дээдсийг үл хүндлэх

17. Авралт бурханд үл мөргөх

18. Ариун номонд үл итгэх

19. Ачит хуврагт үл мөргөх

20. Үнэн сурталтан, зөв явдалтныг тээршаах

21. Үргэлж ёс цалхайрах

22. Сэрэл мэдрэлээ үл хянах

23. Сэрэмжээ алдан шалиглах

24. Хань нөхөддөө хаягдах

25. Хамаг олонд жигшигдэх

26. Хавь ойрт үл нийцэх

27. Ном бусыг эдлэх

28. Ёс бусыг дээдлэх

29. Эрхэм сайныг үүрд тэвчих

30. Ичгүүр сонжуурыг үүрд гээх

31. Уруу татагчтай нийлж, ухаант мэргэдээс зугтах

32. Алгасрангуй бөгөөд арчаагүй болох

33. Ариун сургаалд үл орох

34. Ашдын амгалан, гэгээрлээс холдох

35. Согтуурч, хөлчүүрэн үйлийн үрээр элий балай эгнэгт оюун тодорхой бус болюу гэжээ.

 

Энийг уншчихаад нээх ор тас уухгүй болчих нь юуен тэхдээээ л... тэ?

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Сарнайха | 2009-04-07 16:09:49
уухгүй бсан ч энэ 35ыг үйлдээд бдг хүн бийшдэ
нээрээ 35 гснэээс банжигт 35 гээд нөхөр яваад бдг энэ тоотой холбоотойн болуу нэр нь ккк
2. amg@@ | 2009-04-07 16:29:22
Хаха тийш дэ энэ 35-н шинжийг бүгдийг нь агуулсан нөхөр байдаг гэсэн :p
3. ВАФЛЬ | 2009-04-07 16:29:25
хаха, энэ хүн бүрэн БОДИРОХ замдаа шулуудчихаж...
4. 35 | 2009-04-07 16:31:40
Яахлээрээ заавал 35 байды. 34, эсүүл 36 яагаад биш гэж...
Сайхан мэдээрэй.
5. Сарнайха | 2009-04-07 16:33:07
яагаад 35 гэсэн ай ди тайн болоо гэж одоол бсын олчлоо
эврикаа хэхэ
6. cacharel | 2009-04-07 16:34:35
35 lol gesss kkk
7. Khatnaa | 2009-04-07 16:34:52
шувтарсан цагаан бумба болохын байна да архинаас гарчуул.
8. Khatnaa | 2009-04-07 16:38:16
энэ зарим нэгэн хүмүүс.
9. hawks | 2009-04-07 16:45:47
бурхан үүсэж байхад пиав байгаагүй нь их юм. бас 35 /блог биш/ гэм хор гээд уухад сэтгэлд цөвтэй
10. amg@@ | 2009-04-07 16:57:21
Вафль: Бүрэн ч бас биш юмааа
35: Энэ 34 байсан бол чи нэрээ тэгж солихуу
Сарнайхаа босоод гүйцэн үү гүү юу
Чаачгар чи өөрөө жинкэн лол ш дэ :p
Гатнаа хэн хэн тэрэв?
Хаавкс тэр үед пиав байсан бол яах байсан гэж?
11. 35 | 2009-04-07 17:27:57
Үгүй
12. Битмин | 2009-04-07 17:31:31
Пияванд хамаарах уу?
13. Галдан | 2009-04-07 23:01:49
Бурхан ямар хэрцгий номлосон байх юм бэ.
14. *САЙХАН САНАА* | 2009-04-08 11:01:01
бурхан бас үнэн үгтэй л залуу байна даа.
15. ВАФЛЬ | 2009-04-08 11:09:48
хаха 35 өөрийнхөө нэрний гаргалгааг санаандгүй мэдчихсэн наасан, ваа хаха
16. hawks | 2009-04-08 11:12:28
пиав байсан бол цаадах чинь бас нэг юм номлоно ш дээ
17. amg@@ | 2009-04-08 11:14:39
35: ай мэдкүү
Битмин: Асууя
Галдан: Чухам гэсэн :p
Санаа: Харин тийн
Баафлийн баясаж байгааг
18. hawks | 2009-04-08 11:15:15
эхээ үл элбэрлэх, эцгээ үл элбэрлэх гээд тусад нь авч үзэж байгаа нь их сонин санагдлаа. Христ бол шууд Parents-аа үл элбэрлэх гээд 35 /блог/ --д ямар ч асуудал үүсэхгүй байх байсан болуу гэж.
19. erhtsas | 2009-04-08 11:22:24
Үнэн сургааль гэж энэ болой.
20. 35 | 2009-04-09 07:28:26
36. Хааяа уухдаа тасрахгүй байх этр гэсэн заалт нэмээ. Тэхгүй бол күнүүс энийгчин надтай холбож ойгоод вайна.
Нэгол аль нэг заалты нь хасчих дүкүү
21. embi | 2009-04-23 09:43:13
хаяа тасрах сайхан шдээ тэгэхээр яахуу? хэ хэ
22. Nyamka | 2009-04-24 14:49:30
Сайна уу? ажил сайн биз дээ хө.
Нэг тоглож барих юу болсон бээээ бас нэг санаа оноо байна
23. mongolboy20 | 2009-04-24 17:03:29
22.Chabu (зочин) | 2009-04-20 02:42:05
arhi uuhgui baij bolno sh dee, hesegtee. odoo lav bi uugaagui 36 tsag bolchihson, bodogdoh ch ugui, husegdeh ch ugui, baij l baina. zavtai bol uuh shig saihan yum haa baina, harin tanaid l muuhai hun taaraad chi jigshij, tegeed ch herev chi emegtei bol ene chigeeree uuhgui geed l guriigeed baigaarai. ha ha




eh surwalj ni

http://engiin-ug.blog.banjig.net/post.php?post_id=171355

Ihenh ahimag nasniihan haaya l uudag gedeg. Tegeel arhind dontoh ehellee tawijaagaa ni ter yum boluudaa
24. Юки | 2009-05-18 20:09:57
Амгаагийн албан ёсны блог
25. Юки | 2009-05-23 11:47:16
хахахаха, ГУА ШИН ТАО болго одоо нэрэээ. 35 чэн задаргаа нь нийтэд ил тод болчлоо.
26. Жиргээ | 2009-07-28 12:24:07
end xun bainoo, arxinii gun xorond avtjee xuurxii...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.