Архи

Ойрд юм оруулсангүй нэг шүлэг оруулчийдааа гэж...

 

Урт өдрийн наранд
Умдаан болохгүй умдааныг,
Ужиг холын замд
Хоол болохгүй идээг
Урьсан зочилсон айлууд
Уу! хэмээн барив.
Урьдын танил нөхөд
Угж мээм шиг шахав.

Шимэн шимэн суухад
Шимийн идээний дээж,
Шилэн шилэн уухад
Ширүүн хар архи.
Шижгэр залуу насны маань
Шийтгэл болон тохиосон,
Шилэн лонхонд бөглөөстэй
Шингэн биетэй чөтгөр.

Аагий нь хэлэх юм бол Гучин найман градус,
Аашийг нь хэлэх юм бол Гучин найман алдаа.
Андуухан хэлэх юм бол Гучин найман нас,
Ахиухан хэлэх юм бол Гучин найман үхэл!
Ууж эхлэх цагтаа би хамгийн цэцэн.
Улайж халах үедээ би хамгийн баян.
Унтаад сэрэх цагт мөнгө ч үгүй, нөхөд ч үгүй,
Ухаан бидэн хоёр бие биеэн олохгүй...

Сэтгэгдэлүүд:

1. Эмбий | 2009-08-20 01:47:24
сайхан шүлгэлсэн байна
2. amg@@ | 2009-08-20 01:53:05
Тэхх Чой ах ч угаасаа мундаг л да
3. cacharel | 2009-08-20 01:56:11
Хн ойрд юм оруулсангүй чих шиг.
4. Монгол Зон | 2009-08-20 01:57:57
нет, только кумыс, ха ха.
когда алкаш проснётся, скажет доброе утро.
5. iin | 2009-08-20 02:43:29
аманд орохдоо алтан шумуул мэт
амнаас гарахдаа арслан бар мэт
6. тотто | 2009-08-22 05:12:55
сүүлийн 8 мөрийг цээжилчих юм бол архинаас шууд татгалзлаа. даанч цээжлэх гэхээр цээжнийхээ махыг бараад байна л
7. Гүзээ өвгөн | 2009-08-22 05:15:33
шидэт умдаа би тун чиг дуртай
8. *САЙХАН САНАА* | 2009-10-20 16:14:33
Ууж эхлэх цагтаа би хамгийн цэцэн.
Улайж халах үедээ би хамгийн баян.
Унтаад сэрэх цагт мөнгө ч үгүй, нөхөд ч үгүй,
Ухаан бидэн хоёр бие биеэн олохгүй...


энэ л үнэн үг дээ...
9. Nyamka | 2009-10-20 16:24:53
ЭЗЭН НЬ БАЙНА УУ???????????????????????????????????????????????????????????????????????????????? )))
10. Nyamka | 2009-10-20 16:25:30
ANGALEK AAAAAAA ene tsaaaaaaaadkhiiin chine blogshdeeeeeeeeeeeeeeeee
11. bataa123 | 2009-10-20 16:34:35
мөрийгөө аваад уух сайхан
мөрийнд алдаад хуваах ч сайхан гэж

/лааг харамч хүний стийлээр бичлээдээ/
12. Bataa | 2009-11-06 10:57:03
Шүлэг оруулахдаа зохиогчийг нь яагаад оруулахгүй байна, айрагчаан?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.