Төрхийн тусгай тасгаас мэдээлэх нь:
За сайн нөхдийн тусламж дэмжилгэтэйээр санаа оноог нь оролцуулан хэсэг нөхөд энээхэн блокыг бие давхардуулж эх барьж авлаа.Тус төрхийн ерөнхий нябо Битмээн усыг спээртжүүлэх аяныг хэрэгжүүлсэнээр Ерөнхий хээлтүүлэгчээр Галавсай, эх баригчаар ургамал судлаач Гөх , хойт эцэгээр телвизор засварын газарт ажилдаг Амгөө , хойт эхээр 1000-н мэдрэхүйтэй Юкэ зэрэг мэргэжилийн өндөр ур чадвартай авьяаслаг урамбураакууд тус тус ажиллаа. Одоогоор нялх блокын биеийн байдал сайн байгаагаар барахгүй өдрөөр биш цагаар өсөж байгаа нь бидний арвын аруун нүднээ илхэн байгааг хэлэх нь нэн таашаалтай байнам.
За одоо дөнгөж төрсөн блокдоо төрсөний гэрчилгээ авчихымсан тэ. Эртхэн шиг амьтан хүний ар өврөөр орж нэр усыг нь баталгаажуулаад лац ломбо тамга тэмдэгийг нь авчуул алсадаа хэрэг болж аймаар томорч пүүс хампаан болтолоо өргөжиж хүрээ нь тэлэгдэж сүлжээ блок, охин блок эднүүсээ нээхийг хэн байг гэхийн тэ. Сайхан сонсогджээшд...
Шинэхэн төрсөн блокдоо нэр хайрлах гээд бид хэсэгтээл сандралдлаа. Архи дарс согтуу хөлчүү ногоон цагаан гэсэн үгнээс өөр үг энэ муу эцэнхий цээжнүүдээс гардым биш байж. Ууг нь өдий гучаад дөчөөд тачаад насалталаа дан ганц монгол хэлийг л шаргуу судалсаар , бусинуулсаар ирсиймсан. Оновчтой зөв үг ч олдохгүй юм.
Хэн ч харсан нэрийг нь шууд уншаал адтай тэр блокийг умшихын тулд Аршаан умдааг нь амсаж үзэхийн тулд хүсэл нь бадарч хуурай өвсөнд авалцсан түймэрийн гал шиг л бүхийл биеээр нь тархан эзэмдэж өөрийн эрхгүй хармаандах талхных нь мөнгийг сарвуунд нь атгуулаад хоёр тагалзагыг нь дэлгүүр гүйлгэх шидтэй тийм л нэр олчихымсан гэж өдрийн ажил , шөнийн нойроо хасан Шар хадны эцсийн бариач Гөхөө , Ногоон нуурын үзмэрч Амгөө , Аптээкт ажилдаг Битмин , Тураах төвийн багш бөдөөн Эмээ нартайгаа хэсэгтэй зөвшилдсөний улмаас Аршаан гэх маяагтай сайхан нэрийг өгөхөөр боллоо.
Ийгээд энэхүү блок хүүдээ ирээдүйд ихийг бичиж олныг хамруулаарай гээд өвгөн ах чинь залуудаа туулж өнгөрүүлсэн амьдралаасаа сэдэвлэн бүтээсэн нэг шүлгээр бэлэг барийл.
Өвгөн ахын өчил...
Архийг би уулаа
Ахиж сонирхож уулаа
Амталж тамшаалж уулаа
Арван сар уулаа
Амьдрал орвонгоороо эргэлээ
Авгай хүүхдээсээ салж уулаа
Аав ээждээ хөөгдөж уулаа
Анд найзтайгаа нанчилдаж уулаа
Ард түмнээсээ тасарч уулаа
Адуу малаа зарж уулаа
Айл амьтанаар агсарч уулаа
Амь амьдарлаа алдаж уулаа
Албан тушаалаасаа огцорч уулаа
Авдар авдараар нь архийг уулаа
Арзгар толгойгоо архинд мэдүүллээ
Хойшоо ургашаа тэнэж уулаа
Хот хөдөөгүй хэсэж уулаа
Хүн болгонтой хэрэлдэж уулаа
Хүзүү сээрээрээ холбогдож уулаа
Хөл толгойгоо алдаж уулаа
Халуун наранд наршиж уулаа
Хаврын хавсарганд бээрч уулаа
Хээр гадаагүй хонож уулаа
Хөлөө олохгүй бэдэрч уулаа
Хувцас хунараа урж уулаа
Хуруу хумсаа хугалж уулаа
Хоол унднаас гарч уулаа
Хог шороотой хутгалдаж уулаа
Хулхи хорыг хуруудаж уулаа
Хувиа хүртээд савж унлаа
Элэг ходоодоо дэвтээж уулаа
Эм тангаар даруулж уулаа
Өнхөрч мөлхөж уулаа
Өмхийрч муудатлаа уулаа
Элийрч балайрч уулаа
Энэхэн биеэ зовоож уулаа
Үхэж сэхэж уулаа
Үрчигэр царайгаа харлуулж уулаа
Ил далд уулаа
Исгэж дарж уулаа
Алж талж уулаа
Асгаж цутгаж уулаа
Дээрэм тонуул хийж уулаа
Дэргэдэх хүнээ барьцаалж уулаа
Өлсөж цангаж уулаа
Өр зээл тавьж уулаа
Өөрийн гэх юмгүй үлдлээ
Өвдөж хавдаж уулаа
Өнчирж ганцаардаж уулаа
Муу муухайгаар цоллуулж уулаа
Нус нулимсандаа холилдож уулаа
Шилтэй цэнхэрийг зүүдэлж уулаа
Шилэн лонхыг харшуулж уулаа
Шөнө дөлөөр хайж уулаа
Шимийн юманд согтохоо болилоо
Байж суух газаргүй болтлоо
Бузар архинд нэвт орлоо ...
Ээддээ дүү нар минь энэ л юманд бүү дурлаарай
Эрүүл саруул биеэ хайрлаж яваарай...


Сэтгэгдэлүүд:
Яавал болохыг Гөхөө ах нь хэлэхийн.
Хэрхэн шингээхийг Юкэ аниа сургахын.
Хор аршаан ялгахыг нь маний бие мутарлахын.
Таалан болгоогоорой.
Заримыг нь ууж тээстлэхийн.
Гэснээс
Энэ баруун талын үзэл сурталгүй зургийг аваа хаячий даа. |Унтаж байгаа нөхрийг|
Анжигай Гаамп та хоёр бархуу ? амжих уу ?
Ха ха, Юки нээрээ ажилтай дамшиг шүү, байсан газрыг нь шуурдэж цэвэрлээд байгаамуу, бас харангаа угаагаад байнаа.
Жаран төрөлд хувирах авьяастай зус шүү.
Хатуу харыг аршаан хэмээн өргөмжилдгйин байж, ПИЙВийг юу гэдгйин бол харин / Гампад хандав /
arai balchirdaad bgam boluu bi
Сэтгэгдэл үлдээх: