Аршаан гээд шалбааг уувал яанам билээ.

Манай Монголд архидан согтуурахтай тэмцэх хууль гээд газраасаа тасарцан хуультайгаас болоод бид уудаг архиныхаа тухай яг таг мэдлэг, мэдээллээр маш хомс байдаг.

Хоолой л давж байвал хор ч яахав гэх нь холгүй шүү дээ.

Тэхээр нэг та нартаа л хэрэгтэй гэж хальт мульт мэддэг жаахнаа цувуулж увуулаад хүргэе гэж бодлоо.

Бид архи бол архи гэж үздэг боддог уудаг бол ялгах хэдэн онцлогууд байдаг юм байна.

Тэрийг та бүхэнд сийрүүлээд өгөе.

Архины гол түүхий эд спиртийг төмс, эрдэнэ шиш, улаанбуудай гэсэн хүнсний түүхий эдээс гаргаж авдгийг энд бичихгүй. Яаж гаргаж авдаг тухай нь ч дурдахгүй.

Үйлдвэрлэлийн процесс, шүүлтүүрийн тухай бүүр хэлэхгүй.

Бэлдэгдээд шүүгдээд найрагдаад савлагдаад хоолой давах дээрээ ирсэн архийг ялгах тухай чалчих болно.

 

Архийг ерөнхийд нь 2 ангилдаг тухай хүмүүс тэр бүр мэддэггүй.

Цэвэр цагаан, өвөрмөц

Тус тусад нь тайлбар хийсэн нь дээр байх.

Цэвэр цагаан архи

Энэ нь спирт ус гэсэн зөвхөн 2 найрлагатай бөгөөд, шүүлт ашиглаж, үнэр амт, альгохол-ыг тохируулдаг.

тийм болохоор амт нь арай хатуу цэвэр байдаг. Оросууд ийм архинд их дуртай.

Монголд цэвэр цагаан төрлийн архи харьцангуй цөөн төрлөөр үйлдвэрлэгддэг.

Жишээ гэвэл Хараа архийг нэрлэж болно.
Хүмүүс Хараа хатуу гэх мэтээр ойлгодог нь цаанаа ийм учиртай бөлгөө.

Өвөрмөц архи

Өвөрмөц архи гэдэг нь боловсруулагдаж буй архины үнэр амтыг зөөлрүүлэх зорилгоор нэмэлт бодис хийсэн архийг ерөнхийд нь нэрлэдэг.

Жимсний амттай архинууд багтахаас гадна, ерөөсөө чихэр жимсний амтгүй мөртлөө энэ ангилалд хамаарах архинууд ч байна.

Энэ ангилалд Монголын ихэнхи архинууд ордог.

Жишээ гэвэл ерөөл тэргүүн хархираа, Алтан түрүү, Алтан Чингис гээд явж өгнө.

Гэхдээ энэ нь тухайн архи муудаа гэсэн үг биш шүү хүүхдүүд минь.

Түүхий эд муу болохоор амтыг нь дарж байгаан гэх мэт элдэв яриа явж байдагт нэг их итгэх хэрэггүй.

Хүн бүр гатууг нь уух дуртай биш шд. Тэгээл ялгарч байгаа нь тэр.

Гэхдээ өвөрмөц архинд жаахан гэм бий. Гэтрүүлсэн нөхцөлд Гагарин болгодог муу талтай.

Хольцтой байнаа гэдэг нь шартуулнаа л гэсэн үг шүү дээ. За энэ яахав.

Зарим газрууд архиныхаа яарлийк дээр нь цэвэр цагаан өвөрмөц гээд 2-ууланг нь бичцэн тохиолдол байдийн шүү. Өвөрмөц юм байна л гэж ойлгоорой.

Цэвэр гэхээр нэр нь хүмүүст их дотно сонсогддог болохоор тэгэж нохойтож байгаан.

 

За өвөрөц цагаан гэсэн 2  төрлийн архины амтагдах хийгээд дараахи байдлын талаар мэдлэгтэй болчлоо.

Дараагийн удаад шүүлтийн тухай сайхан буу халах болно. аяга тагш юмаа ч бэлдээрэй хө.

 

Сэтгэгдэлүүд:

1. Mendee | 2008-11-04 15:07:11
цэвэрийг уухад ч сайхан шүү
2. ollie | 2008-11-04 15:07:27
ёо ёо ёо .., ийм их мэдээлэл хаанаасаа олдын. эсvvл өөрийнхөө туршлагаас уу? шууд дотор хачин болов.
3. yagtiimee (зочин) | 2008-11-04 15:09:20
Архи гээд найрка уувал яанам билээ хөөхө хө
4. Өвлийн өвөө anjigai | 2008-11-04 15:10:05
Энэ нээрээ мэргэжилтэн шүү.
5. Монгол Зон | 2008-11-04 15:18:54
hairan saihan umdaanuud
hachin jigtei boloo yu
halhiin honhort bid chin
haanahiin yugaa uuh ve, tegeed
6. sarnaiha | 2008-11-04 15:29:10
Хараагаас өөр ямар цэвэр цагаан архи байдаг вэ?
7. Битмин | 2008-11-04 15:33:04
Тааруулж хэрэглэхэд цэвэр өвөрмөцгүй бүгд л сайхан шүү дээ хүүхдүүд минь.
8. bataa_tu (зочин) | 2008-11-04 17:34:59
Тааруулж хэрэглэнэ гэхээр яаж хэрэглэнэ гэсэн үг вэ? Тасартлаа уух, яг тасрах шахах, эсүүл халах, бүүр эсүүл амсах. Эдгээрийн аль нь тааруулж хэрэглэх гэгч ангилалд орох вэ
9. leo | 2008-11-05 08:45:07
хуучин цагт бие их сайтай байждээ... эсүүл спирт нь чанартай байсым болуу..
уул усандаа сэржим болог
уусан наддаа рашаан болог... гээд л юуг ч хамаагүй гусаад хаячихдаг байсаншдээ...
10. amg@@ | 2008-11-05 11:38:40
Маны шийрийг хатаах залуу байгаамдаа энэ Битмин.
Шинэ блог дээрээ юугаа бичиж хуйхаа мааждаг юм билээ байз.
11. 35 | 2008-11-05 15:23:47
Манай нутгийн байвант цагаан ч сайхандаа. Гүд.../шүлсээ залгив/
12. bataa123 | 2008-11-05 15:47:07
хамгийн сайхан архи монгол архи юм билээ дээ, зун мэдэрсэн шүү
13. apabst | 2008-11-06 00:19:15
Монгол архи шиг сайн архи хаана байна ...ккк (тамшаалав)
Хар Чингэсийг энд бүр зарим Германчуудыг хүртэл амтанд нь оруулаад байхад хихихи
Тааруулж хэрэглэвэл эм, хэтрүүлж хэрэглэвэл хор ш тээ хөө...
14. Хэлтэрхий | 2008-11-06 01:43:14
ерөөл уухаар шартаадл, хараа уухаар онигоотоодл /хурдан тасарах гэжийга юм/, боргио уухаар маргааш ажил тас, тайгер уухаар гүйлгээдл, нэрмэл уухаар хөшилдөөл энэ одоо юуныхуу? бусдын бол энэ биен дээрээ нээх сайн тестлээгүйээ. санал асуулгаар баримжаа авчлаа
15. Orgil | 2008-11-06 10:00:12
manai nutgiin tolgoi arhinaas gal garna shuu de...
16. Rashaan (зочин) | 2008-11-06 12:02:52
ARSHAAN bish RASHAAN gej bichdeg um daa setguulchee
17. Битмин | 2008-11-06 14:42:24
А-аар эхлүүлүүл ойролцоо сонсогдоод байгаан.
Аршаан архиан хиа хиа
18. Юки | 2008-11-06 23:04:55
Сэтгүүлч сонсооз... гэснээс сэтгүүлч хаанийнаа... араажав сонсоод сэдэв хайгаа явцнуу? аравсалтай кээмэрдээд цэнгэл хөөгөөд алга болцнуу? арднаагийнд очоод архи уугаа гэвтцнүү?
19. claus | 2008-11-07 08:48:51
Жаа би Сэтгүүрч Битмааны хамгийн ойр дотны хүн бөгөөд бидоёр хамтадаан налайхын нүүрсний уурхайд зуухны галч , сэтгүүрч хийж байсан нь нэн үнэн билээ. Тиймээс буруу зөнсөн будлиу эмгэн чи Рашаан---зочинг гүнээ хүндэтгэх бусуу...? Эрхэм зочин Рашаан маань бичих явцадаан Сэтгүүлчин биш Сэтгүүрчин гэх гээд үсгийн алдаа хийсэн байна. Жааа болгооёооо Рашаан гуай... гэхдээ нэг зовлон байнээ бяданд. Бяднуус бөгдөөрсөнөө Р үсгийг яльгүй тультраадуу хэлдийн. Таньшиг гоё тодоор рррр гэж дуудаж чадахгүй байгаа минь бяднэй хувьд нэн ичгэвэртэй. Энэ мөшөнгөөс эхлээд Аршаан гэдгийн а үсгийг нь авааячинаа. Ер нь хойшдоо урдаа эгшиг орсон р үсэгтэй үг байсан ч хамаагүй урд талын эгшигийг авааячуул зүгээрч имшэк шэк шэк...
20. Юки | 2008-11-07 09:36:02
ураас нь арш нь хийнэ гээч... ршаан гэхээр бүр гэцүүүшт
21. Deppsu (зочин) | 2008-11-07 12:02:33
Өө чи энд байгаад байсан юм уу? би яагаад чамайг блогоо хаачихсан юм болдоо гэж бодоол байсан чинь энд бас давхар блогтой байжээ хэхэ. би мэддэггүй шд ээ энэ блогыг чинь одоо л харж байна.

зөөз, рийдэртээ нэмж авахгүй бол мартчина даа.
22. leo | 2008-11-08 09:56:12
энэ хүмүүс архинаас гарчихсын байхдаа... хаачиваа..? ирж ганц юм уулцаач
23. Вафль | 2008-11-10 12:07:43
Салхинд гарч уугуул гого бас ,тэ.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.