Аав нь хүүгээ согтуу явахыг хараад

Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ

Азгүй хүнээдээ би

Аманд багтдаг байсан тэр хөөрхөн хөл нь

Аугаа орчлонг онож ядан алхаж явна

 

    

 

Аавыгаа чи лав өдийд 2 болгож харж байгаа, нэг нь үхчихэд нөгөө нь үлдэх л юм шиг санаж яваа, тийм бишээ үр минь чи бид 2 хэн хэндээ алтан нарны дор ганц шүү дээ.

 

 

 

Хүүдээ унших шүлэг

Б.Лхагвасүрэн

Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ
Азгүй хүнээ би...
Аманд багтдаг байсан тэр хөөрхөн хөл нь
Агуу орчлонг онож ядан тэнчигнэнэ.
Залуу насны багтаж ядсан аагинд
Заамны товч нулимс шиг унаж
Дээл битгий хэл
Дэлхий багадсан чиний насыг аав нь
Үүл хуйлартал янцгаах морьдын
Дэл сүүлний салхин дунд
Үнэн дүнжгэр уулынхаа
Дэнж бэлийн цэцгэн дунд
Бүрэг номхон зантай нь
Бүдрэхдээ гутдаггүй зоригтой нь орхисон сон.
Аав нь хүүгээ согтуу явахыг харахад
Алтан ургын багана ганхаж байх шиг уйтай
Аавыгаа чи лав хоёр болгоно үзэж байгаа.
Нэг нь үхэхэд
Нэг нь үлдэх юм шиг дэвэрч байгаа.
Чи бидэн хоёр хэн хэндээ ганцхан шүү үр минь...

 

 

Сэтгэгдэлүүд:

1. cacharel | 2008-11-12 09:41:44
Дундуур нь вирустчиж.
2. 35 | 2008-11-12 09:49:17
Архи уух хамаг апэтийт алга болгоо хаячлаашт ландором чэн
3. Сувдан эрэл | 2008-11-12 09:49:36
Энийг уншсан архичид архинаас гармаар л юм даа
4. *САЙХАН САНАА* | 2008-11-12 09:50:18
чодооо ууж ид гэсэн блог дээр юун утга зохил болгочвооо... алуулсаан. хахаха
5. bataa123 | 2008-11-12 09:55:40
аан уухдаа аавдаа битий баригдаарай гэжуугаан болуу тээ
6. Битмин | 2008-11-12 11:10:40
Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ
Алсын хараатай уусанд нь сэтгэл арай тайвширлаа.
Гэж л мэдийшдээ
7. Юки | 2008-11-12 13:14:07
Ээж нь охиноо согтуу явахыг харлаа
Эрхлэнхэн инээдэг тэр хөөрхөн нүд нь
Эрээгээ алдаж ийш тийш үсчин
Эгээтэй л эрслэн мэт аашлахыг хараад

Орчлонгоос үзэх сайн бүхэн маань дууссан юм шиг
Одоо л хальж одвол ... юувэээээ болий нүгэл
8. bataa123 | 2008-11-12 13:28:00
ээж нь охины согтуу явахыг үзлээ
эвгүй ч золиг бна даа

ижийнхээ мээмийг хөхдөг байсан тэр жаахан хэл нь
эрүү тагнай хоёроо онож ядан тультчина
эрх чөлөөний далбаан дор
эхийн сүү ээдэж
энгэр битгий хэл
энэ дэлхий багадсан чиний насыг ээж нь
бүрхэг өдөр солонго таттал
бүлээн сэтгэлийн хайлал дунд
бүрэнхааны энгэр
бүрхсэн цэцгийн хүрээн дунд
бүгдийг нь
бэгтэртлээ хүлээсэн давхиан дунд орхисонсон
9. Юки | 2008-11-12 13:31:49
wow, браво батаа динайм
10. Юки | 2008-11-12 13:34:13
Үр нь ижийгээ согтуу явахыг харлаа
Үйлтэй хүнээ би
Үнэрлээд л тайтгартдаг тэр сайхан ертөнцөөс ...
11. bataa123 | 2008-11-12 14:14:14
хахаха юу ч биччүү бёодоо
12. атмаат (зочин) | 2008-11-12 18:42:35
манай аниа их сайхан шүлэг оруулжээ
13. атмаат (зочин) | 2008-11-12 18:46:17
ах нь охин дүүгээ согтуу явахыг харлаа
аягүй золиг байнадаа
аймаар их өр өвдөв
аргадаж нэг гуйв
ахгн биштий уугаараа гэж
аргадаж дараа нь гуйв..........
14. Юки | 2008-11-13 08:38:29
Ах нь охин дүүгээ согтуу явахыг харлаа
Ай бас зүгээр ч юмуу
Ахдаа цай, хоолны дээдийг
Аягалан барьдаг хөөрхөн гараараа
Архинаасаа нэг хийгээдхээ
Ай бас дэмий ч юмуу
15. Монгол Зон | 2008-11-13 08:42:00
солиотой мондинууд вэ, ха ха
16. MyyEp666 (зочин) | 2008-11-13 17:17:39
Эхнэр нь нөхрөө согтуу явахыг үзлээ
Ээ дээ мөн ч танил зураг уу даа
Энхрийлж хайрлаж хүрдэг байсан гар нь
Эрийн чадал зааж зангидаад наашаа айсуй

.........ииии зодох нь болилоо болилоо
17. Юки | 2008-11-13 18:12:12
Нөхөр нь эхнэрээ согтуу явахыг харлаа
Нүгэлтэй хүнээ би
Нүгэл хургам сайхан харц нь
Намайг 10 болгож харж байхым

Нэгнээс нь салахад цаана 9 байна гэж бодоо юу
Нартад бие биедээ цор ганц шүүдэээ хань минь...
18. Вафль | 2008-11-13 18:12:17
хадам эх нь хүргэнээ
халамцуу биш бүүүр
гостуу явахыг харлаа
гурлын элдүүр духан дундуур нь
гудиггүй буух нь
гариг ертөнцөөс солир унахтай ижилийн ...

Хадамдаа хүргэн нь гостуу явж баригдлаа.
19. Юки | 2008-11-13 18:16:26
Би хүргэнээ ингэдгүүшт БАФЛИАааааа
20. Юки | 2008-11-13 18:16:40
Наа чэн яасан муухай хадмав? хэний хадмав?
21. Nini | 2008-11-13 18:17:38
ха ха солиотойн. Одоо уухгүй ээ
22. Юки | 2008-11-13 18:18:28
Найз нь Бафлиан согтуу явахыг харлаа
Найгүй хүнээ энэ
Нарийхан сайхан бэлхүүс нь
Нанчид зооглосоор бүдүүрэхвийдээ ...
23. Юки | 2008-11-13 18:19:02
Нини толгой нь байно?
24. Nini | 2008-11-13 18:21:01
Энэ муу толгойг ч нээх амар гээхгүй л дээ. Ууг гаагуу хүн юм байгаам ш д
25. Вафль | 2008-11-13 18:21:27
Эмээдээ ач нь гостуу явж баригдлаа
Энхрийлдэг бяцхан асан гарт нь
Эрээн шилтэй гожин байхын харалмар гэж...
Ээ дээ, үр минь гээд уулга алдахад

Эргэх хорвоо эмээтэй хамт шүүрс алдана...
26. Вафль | 2008-11-13 18:23:35
Би өссөн гэрйин чинь хүргэн бээз... / гостуу нүдээр харав /

Ирээдүйн хадкаад дамжуулаарай... порлоонтой малгайтай уунаааа гэж...хг хг хг... / зогисов /
27. Вафль | 2008-11-13 18:24:40
Ний нийгийн толгойг даах гутаг олдсонгүй юу, ха ха.
28. *САЙХАН САНАА* | 2008-11-13 18:25:59
хахахахахахах.......... алдаг муу гаруудаа вээ..

Санаа нь Юкийгээ согтуу явахыг харлаа..
Саваагүй хүн дээ энэ
Сав хийвэл л алиалж явдаг зан нь
Сармагчин лугаа адил марзан болсон байхым... ёооооо хэдэн үг холбох гэж тархи өвдлөө..
29. Битмин | 2008-11-13 18:31:31
Яаая мунда байна шүү.
Санаа бол илүүрэнэ үү гэхээс дутахгүй л гэжий шд
30. Юки | 2008-11-13 18:46:47
Санааа Санаааа Санаааа, шүлэглэх мөрөөрөө шүлэглэхгүй нэг нөхрийнхөө Эс энд Ааяыг унагаал явахым... Санаа Санааа Санаааа
31. claus | 2008-11-14 08:12:57
тэгээд юүгж...
32. Цовоо | 2008-11-14 08:29:01
Аавгүү хүмүүс нь нохойн замаараа яв гэжугаам болуу
33. yagtiimee | 2008-11-14 10:23:25
Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ
Аргагүй л эр хүн болж дэ гэж бодлоо
34. bataa123 | 2008-11-14 10:35:25
дарга нь ажилтнаа согтуу явхыг харлаа
даварсан хог шүү энэ
дандаа зусардаж мест гуйдаг тэр харц нь
далайж зогсоо муна лугаа болжээ....
35. Битмин | 2008-11-14 12:12:55
Батаа вишд вишд
36. Юки | 2008-11-14 13:52:13
Зорчигч нь жолоочоо согтуу байхыг харлаа
Цогцос болох нээ би
Зоос мөнгө байхгүй хүн чинь
Жолооны куурс төгссөний ч хэрэг алга
Даарах яахвээ тэнгэр мэдэг
Дараагийн буудал дээр буугаад алхах минь
37. Битмин | 2008-11-14 14:00:37
Юүкээ аниа магтуулах гээл үргэлжлүүлээд байнаа даа.
За яахуу
Үүү вишд вишд
38. 35 | 2008-11-14 14:02:02
Цасан бударгаан вшд вшд вшд
39. Юки | 2008-11-14 15:25:11
Зүтгэсний эцэст яахуу гэж хэлүүлсэн ч магтуулдаг л юм байна. Ёооооё
40. Төрөө (зочин) | 2008-11-14 16:20:58
Хүү нь аавыгаа согтуу ирэхийг харлаа
Хөөрхөн нүдэнд нь айдас хургажээ.
Энхрийлж үнсдэг уруулнаас нь
Эхүүн муухай үнэр ханхална.

Хүү нь ааваасаа айдаг болжээ
41. MyyEp666 (зочин) | 2008-11-14 17:46:07
Ард түмэн нь ерөнхий сайдаа согтуу байхыг үзлээ
Ай даа мө чиг гэцүү цагаа даа
Сая саяар нь өгнөө гэсэн гар нь харин
Салаавч үзүүлж байхыг харлаа

түй муу ёрын юм бэ яасан
42. Tagnai (зочин) | 2008-11-16 00:45:21
Boloogchdiig bi sogtuu baihii n uzlee
Budliu ch garaa daa bi
Bult userdeg uhaand n odoo
Bodoh l yum n gashuun us boljee
43. танхил | 2008-11-16 01:12:26
хэ хэ инээдтэй юм бэ
44. claus | 2008-11-16 16:40:10
Пэээш энэ блок үүүнэн тансаг болжээ.Хэн гэдэг уран дархан нь хийсийм болдоо. Уран гартай тэр засварчин аль наашаа ирж үнэрлүүл.
45. матар | 2008-11-16 17:07:50
ha ha ha elgee hoshtol ineelee. negen uyiin blogchdiin aguu ih toloologch bolson heden bult garuud tsulgasan bnashdee ha ha ha
46. Догшин ХАЙРХАН... | 2008-11-16 17:10:26
Мангаррррррр өргөн блог вэ нтр хэхэхэ...

Яасан лаг бичээ вэ? Имээмийнх даанч гацаад байна.
47. Догшин ХАЙРХАН... | 2008-11-16 17:13:30
өө заза вишд вишд

татаадаг моньднууд вэ? хэхэхэхэхэххэхэхээ
48. Догшин ХАЙРХАН... | 2008-11-16 17:16:52
Ард түмэн нь ерөнхий сайдаа согтуу байхыг үзлээ
Ай даа мө чиг гэцүү цагаа даа
Сая саяар нь өгнөө гэсэн гар нь харин
Салаавч үзүүлж байхыг харлаа

түй муу ёрын юм бэ яасан

хаха энэ чинь болсон явдал ү дээ. Согтуу байсан бас салаавч ч гаргаж бйасан. хихи
49. Юки | 2008-11-16 20:06:36
Аниа нь Кулагаа согтуу явахыг үзээгүй ээ
Азтай хүн ээ дээ би
Уран гартай хөөрхөн дүү нь
Урд зүгээс удахгүй ирнэээ
Блок янзалдаг тэр хөөөрхөн гараараа
Бээр аягалаад эгээдээ барьнаааа гэжжжж....
50. amg@@ | 2008-11-17 13:41:34
Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ

Азгүй хүнээдээ би

Аманд багтдаг байсан тэр жаахан

Нүд булдруу болгоод хаячлаа :p
51. amg@@ | 2008-11-17 13:42:11
Аманд багтдаг байсан тэр жаахан гар нь шүү
52. claus | 2008-11-17 13:44:14
амгаа.... хахаха гар нь биш хөлөрөө тйирциймбишөөө ?
53. Khatnaa | 2008-11-17 14:27:59
та нар ямар харанхуй муухай юм бичдэг хүүхдүүд вээ. гоё гэгээлгээр бич л дэ.

аав нь хүүгээ эрүүл байхыг үзлээ
азтай хүнээ дээ би...
аманд багтдаг байсан тэр хөөрхөн хөл нь
агуу орчлонг ёстой нээрээ баавартай онож гишгэж байх чинь.
54. cacharel | 2008-11-17 14:32:04
Хатнааа хахаха.
55. Khatnaa | 2008-11-17 14:32:21
аав нь хүүгээ эрүүл байхыг үзлээ
азтай хүнээ дэ би...
алив юу үнэртээд байна аа, хөөе наашир!
пэээ нэвширсэн архи, яадаг туучий вээ энэ чинь!
56. Зочин (зочин) | 2009-01-29 21:25:21
Аав нь хүүгээ согтуу байхыг хараад ч байх шиг, харахгүй ч байх шиг
Аманд багтдаг тэр жаахан хөл нь
Агуу орчлонг гишгээд ч байх шиг, гишгэхгүй ч байх шиг
Аяа тэгээд аав нь согтуу байгаа юмуу, хүү нь согтуу байгаа юмуу
Ай, би ч бас мэдээд ч байгаа юм шиг, мэдэхгүй ч байгаа юм шиг... 0579
57. rindo (зочин) | 2009-06-27 23:53:04
saihan-haragdii.blog.banjig.net ta orood uzeerei tnx

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.